Дэлхийн шилдэг арьс, үс, бие арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг Монголын анхны Beauty Tech компани болох Beauty Secrets компанитай БНСУ-ын “Райнос Ассет Менежмент” компани хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Beauty Secrets компани нь БНСУ-ын 16 нэр төрлийн брэндийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд албан ёсны эрхтэйгээр импортлон борлуулдаг бөгөөд зөвхөн брэндийг импортлох бус давхар тэдгээрийн баримталдаг үнэт зүйлс, зарчмуудыг хүргэхийг зорьдог билээ. Олон улсын зах зээлд суурьшсан гоо сайхны Subscription үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлсэн анхдагч компани төдийгүй хэрэглэгчдээ өөрийн төрөлх гоо сайхнаа хайрлахыг уриалдаг тус компани цаашид улам олон хүнд өөрийгөө хайрлах, бусдыг хүндлэх эерэг энергийг түгээхийн төлөө зорьж ажиллаж байгаа болно.

Монгол улсын хуулийн этгээд Райнос Инвестмент ҮЦК ХХК-ийн БНСУ дахь толгой компани “Райнос Ассет Менежмент” компани нь АНУ, Япон, Хонг Конг зэрэг орнуудад болон Европын улсуудад 120 гаруй хөрөнгө оруулалтын төсөл амжилттай хэрэгжүүлээд байгаа бөгөөд “Equity-Linked Bond буюу хувьцаа барьцаалсан бондын хөрөнгө оруулалтаар мэргэшсэн Солонгос улсын тэргүүлэгч хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын нэг юм.