ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

Та үнэт цаасны дансаа  Rhinos Invest апп-аараа болон биеэр хүрэлцэн ирж нээлгэх боломжтой. Өөр брокерийн компанид данстай байсан ч данс нээлгэж болно. 

Худалдаа хөгжлийн банкны 404256461 /Райнос Инвестмент ҮЦК ГХОХХК/ данс руу орлого хийх бөгөөд гүйлгээний утга дээр овог, нэр, РДугаараа кириллээр бичиж гүйлгээ хийнэ. Таны орлого 2-3 минутанд автоматаар орно.

Боломжтой. Үнэт цаас шилжүүлэх өргөдөл бөглөх бөгөөд манайх уг өргөдлийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү илгээснээр шилжинэ.

Гадаад арилжааны данс нээх гэрээ байгуулна.

Үгүй. Зөвхөн авах болон зарах захиалга биелсэн тохиолдолд шимтгэл тооцон авах болно.

Арилжааны төлбөр тооцоо нь Т+2 горимоор явагддаг тул таны өнөөдөр зарсан хувьцааны мөнгө ажлын 2 хоногийн дараа таны данс руу орох болно.

Монголын хөрөнгийн биржийн арилжаа нь 10:00-13:00 цагийн хооронд үргэлжилдэг. Тухайн хугацаанд таны захиалга биелэх боломжтой. Харин арилжааны захиалгыг та ажлын цагаар болон апп-аар дамжуулан хүссэн үедээ өгч болно.

Ногдол ашгийн мөнгийг мөнгө хүсэх өргөдөл дээр гарын үсэг зурснаар авах боломжтой бөгөөд ҮЦТХТ-өөс шилжүүлэг хийнэ.