Дэлхий дахинд:
3-р сарын 2 өдөр АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн дарга Жером Пауэлл инфляц болон холбогдох асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ сард бодлогын хүүгээ одоо байгаа хүүгийн төвшингөөс даруй 25 bp нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдэв. Газрын тосны үнийн өсөлт болон түүний хийсэн мэдэгдлээс үүдэн АНУ-ийн үнэт цаасны зах зээл дэх гол 3 индекс өсөж эхэлсэн байна. Дов Жонс (Dow Jones) индекс 596.4 нэгжээр өсөж 33,891.35 хүрсэн бол НАСДАК(Nasdaq) индекс 13,752.02 хүрч өмнөх өдрөөс 1.62% өсчээ.Харин S&P 500 индекс 4,386.54 хүрч өмнөх өдрөөс 1.86% өсөж тухайн өдрийн арилжаа хаагджээ. |
Европ:
Уналттай байсан хувьцаанууд энэ Лхагва гарагаас эхлэн буцаж өсөж эхэллээ. Францын CAC 40 индекс өсөлтөөрөө тэргүүлж, Британийн FTSE 100 индекс болон Stoxx Europe 600 индексүүд удаалж, Германы DAX индекс хамгийн бага өсөлттэй байна.Салбараар нь авч үзвэл агаарын тээвэр болон аялал жуулчлалын салбаруудын хувьцаа өсөлтөөрөө тэргүүлж байна. Үүнд, Airbus 5.3%, InterContinental Hotels Group (IHG) 4.8%, British Airways 4.2%, Lufthansa 4.4%-ийн өсөлттэй байна. Мөн эрчим хүчний салбарын өсөлт үргэлжилсээр байна. Үүнд: Голландын TTF фьючерс 43%-иас дээш, Британийн ICE фьючерс 38.3%-ийн өссөлттэй байна.Мөн тансаг ангиллын автомашинуудыг тээвэрлэж явсан хөлөг онгоц Атлантын далайд живсэн нь Европын автомашин үйлдвэрлэгч компаниудад томоохон хохирол учруулж, тус компаниудын хувьцаа хамгийн их унахад нөлөөлжээ. Германы Daimler, Porsche, Volkswagen компаниудын хувьцаа 3.6%, 3.3% болон 2.7%-иар тус тус унажээ.Хөрөнгийн зах зээл ОХУ болон Украины хоорондын дайнаас хамаарсан хэвээр байгаа ба Лондонгийн биржид арилжаалагддаг ОХУ-ын уул уурхайн Evraz kомпанийн хувьцаа 42%, Sberbank 78.4% тус тус унасан байна. |