ТОЛГОЙ КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Манай толгой компани болох “Райнос Эссет Менежмент” ХХК нь хөрвөх бонд (CB), солилцох бонд (EB), хувьцаанд хөрвөх бонд (ELB)  зэрэг бондын хөрөнгө оруулалтаар мэргэшсэн БНСУ-ын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалт менежментийн компани юм.
    “Райнос Эссет Менежмент” ХХК нь дэлхий даяар 120 гаруй компанид амжилттай хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд ялангуяа ELB бондын хөрөнгө оруулалтаараа олон улсад танигдсан.

Бидний амжилтууд:

  • Америк, Европ, Япон болон Хонгконг зэрэг улсуудад ELB хөрөнгө оруулалт хийсэн Солонгосын анхны хөрөнгө оруулалт менежментийн компани.
  • Шинээр гарч ирж буй болон фронтиер зах зээлийн ELB-д хөрөнгө оруулалт хийсэн Солонгосын анхны хөрөнгө оруулалт менежментийн компани.
  • Монгол улсын Хөгжлийн Банкны хадгаламжийн сертификатад хөрөнгө оруулалт хийсэн Солонгосын хамгийн анхны хөрөнгө оруулалт менежментийн компани юм.