2023 ОНЫ ЭХНИЙ САРД МАНАЙ УЛС 3.5 САЯ ТОНН ЧУЛУУН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ
Ковид-19 цар тахлын улмаас боомтуудын үйл ажиллагаа зогсож, тээвэрлэлт хязгаарлагдмал байсан 2022 онтой харьцуулахад энэ онд нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй нефть зэрэг ихэнх эрдэс бүтээгдэхүүний экспорт эхний сарын байдлаар өсөлттэй байлаа.
Тухайлбал: Нэгдүгээр сард Монгол Улс 3.5 сая тонн чулуун нүүрс, 875.9 сая ам долларын уул уурхайн бүтээгдэхүүн экспортолжээ.
Урд хөрш болох БНХАУ-ын боомтууд хатуу хөл хорио тогтоосны улмаас 2022 онд манай улсын чулуун нүүрсний экспорт унаад байсан бол энэ онд 5.7 дахин өсөж 2021 оны мөн үеэс 41.4 хувиар өсжээ. Харин зэсийн баяжмалын хувьд, экспортын хэмжээ 0.11 тонн болж өмнөх оны мөн үеэс 36.7 хувиар өссөн байна.
Эх сурвалж: Bloomberg News
