2022 оны 12 сарын байдлаар Австрали улсын гадаад худалдааны тэнцлийн ашиг 12.2 тэрбум австрали доллар буюу 8.4 тэрбум ам.доллар хүрснийг мягмар гарагт Австралийн статистикийн хороо мэдээллээ. Үүнээс харахад, Австралийн ДНБ-д эзлэх гадаад худалдааны ашиг 1-1.7 нэгж хувь өссөн байгаа юм. Өнгөрсөн онд Орос Украйны дайн эхэлснээр Австрали улсын улаан буудай зэрэг түүхий эдийн экспорт огцом өсөж энэ нь 2022 оны тус улсын төсөв эерэг гарахад нөлөөлсөн байна.

Мөн БНХАУ ковид-19 цар тахлын  хязгаарлалтын арга хэмжээгээ эрчимтэй цуцалж, Канберра болон Бээжингийн харилцаа сайжирч байгаа нь цаашид ч Австралийн гадаад худалдааны ашиг өснө гэсэн хүлээлтийг бий болгож байна.

Эх сурвалж: Investing.com