АМ.ДОЛЛАРЫН ХАНШ СУЛАРЧ, НЕФТИЙН ҮНЭ ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ ӨСЛӨӨ
Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл бодлогын хүүгийн талаар мэдээлэл хийсэн нь зах зээлийн таамагласнаас бага байсан бөгөөд АНУ-ын түүхий нефтийн нөөц огцом багассанаар ам.долларын ханш унаж, нефтийн үнэ өмнөх хоёр өдрийнхтэй харьцуулахад нэмэгдсээр байна.
Брент маркийн нефтийн фьючерс LCOc1 нь 11 цент буюу 0.1%-иар өсч, баррель тус бүр нь 83.80 ам.долларт хүрсэн нь өмнөх арилжааны үеэс 3.3%-иар өссөн байна. Харин АНУ-ын West Texas Intermediate (WTI) нефтийн үнэ өмнөх арилжаагаар 4.1%-иар өсөж баррель нь 13 цент буюу 0.2%-иар өсөж 77.27 ам.долларт хүржээ.
Эх сурвалж: Thomson Reuters
