2022 ОНД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 4.5 ХУВИАР ӨССӨН БАЙНА
2022 онд манай улсын эдийн засаг 4.5 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хороо тооцоолсон байна. Европын эрчим хүчний салбар тогтворжиж, БНХАУ хилээ нээсэн нь Олон Улсын Валютын Сан эдийн засгийн төсөөллийг шинэчлэхэд нөлөөлсөн ч Монгол Улсын эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж үзэж буйгаа Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.9 хувь болгон 0.2 нэгж хувиар нэмэгдүүлсэн төсөөллөө танилцуулсан.
2023 оны 1 дүгээр сарын эцсийн байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 3.56 тэрбум ам.доллар болж, 2022 оны эцсээс таван хувиар өссөн байгаа юм. Энэ нь засгийн газрын олон улсад арилжаалсан бондын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд нөлөөлснөөс гадна төлбөрийн тэнцлийн эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулсан бөгөөд хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулж хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг хамгаалах, Монгол Улсыг сурталчлах, худалдааг өргөжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлд ажиллана гэж Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээллээ.
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа ч хамгийн сүүлд Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас “Korea Telecom” корпорац Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж, судалгааны ажлаа эхлүүлээд байна. Гадаадын хөрөнгө оруулагчдад хууль зүйн таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй мөн энэ тал дээр анхаарч ажиллах тухайгаа Эдийн засаг, хөгжлийн сайд онцлов.
(Нэгдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын Гадаад Валютын Албан Нөөц 3.56 тэрбум ам.доллар болж, 2022 оны эцсээс 5 хувиар өсжээ)
