АНУ-ЫН ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГ 25 СУУРЬ НЭГЖЭЭР ӨСГӨЖ 4.75 ХУВИЙН ТҮВШИНД ХҮРГЭЛЭЭ
Лхагва гарагт болсон мөнгөний бодлогын хурлаар АНУ-ын Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж, 4.5-4.75 хувийн түвшинд хүргэлээ.
Инфляцыг Төв банкны зорилтот түвшин болох хоёр хувьд авчрахын тулд бодлогын хүүг дунд хугацаанд өндөр түвшинд хадгалж, дахин хэд хэдэн удаа өсгөх магадлалтай байгааг ХНС-ийн тэргүүн Жером Пауэлл мэдэгдэлдээ дурджээ. Тэрбээр мөнгөний хатуу бодлогоо сулруулахаас өмнө дахин хэд хэдэн удаа бодлогын хүүг өсгөхөөр байна гэж мэдэгдэв.
2022 онд жилийн эцсийн хурлаараа ХНС бодлогын хүүг мөн адил 25 суурь нэгжээр өсгөсөн бол түүнээс өмнө дөрөв дараалан 75 суурь нэгжээр өсгөсөн байсан юм.
АНУ-ын Төв банк бодлогын хүүг цаашид өсгөх хандлагатай байгаа дохио өгсөн ч Жером Пауэлл үнийн өсөлт саарч байгааг тодотгосон нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Мөн тэрбээр “Сүүлийн саруудын инфляцын үзүүлэлт эерэг хүлээлт бий болгож буй ч энэ онд бодлогын хүүг бууруулна гэж үзэхгүй байгаа”-гаа мэдэгдэлдээ онцолжээ.
Эх сурвалж: Bloomberg News
