Хятадын хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлт болох Ханг Сэнг индекс Украины дайн болон Хятадад ковид-19 ийн нөхцөл байдал хүндэрч байгаагаас сүүлийн зургаан жилийн доод хэмжээнд хүрч ээ, энэ нь томоохон технологийн компаниудын хувьцаанд ч мөн муугаар нөлөөлж байна.

Гуравдугаар сарын 14- ны байдлаар Ханг Сэнг индекс (HSI) 4% гаруй, Ханг Сэнг технологийн индекс (Hang Seng TECH Index) 7%, Алибаба (Alibaba) болон Тенсент (Tencent) 8%-иар тус тус буурсан бол өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-ны мягмар гарагт тус Ханг Сэнг индексийн нээлтийн ханш 3%-иар, Ханг Сэнг технологийн индекс 5%-aac илүү хувиар үргэлжлэн буурчээ. Үүнтэй зэрэгцэн Хятадын голлох технологийн компаниудын хувьцаанууд ч мөн адил өчигдрийн уналтыг үргэлжлүүлж, Алибаба болон Тенсент Холдингс-н нээлтийн ханш 8 гаруй хувиар, Мэйтуан (Meituan), Куайшоу (Kuaishou) зэрэг хоол хүргэлтийн компаниудын хувьцаа 7 гаруй хувиар буурсан байна.

                                          Эх сурвалж: www. wallstreetcn.com