Сүүлийн долоо хоногт АНУ дахь Оросын түүхий нефтийн импорт 43%-иар өслөө
Хураангуй
Дөрөвдүгээр сарын 22-нд АНУ-ын Оросод тавьсан хориг хэрэгжиж эхлэхийн өмнөхөн АНУ-ын ОХУ-аас импортлох нефтийн хэмжээ өнгөрсөн долоо хоногт 43 хувиар нэмэгдэж, өдөрт 100 мянган баррельд хүрчээ. Түүхий нефтийн импортоо нэмэгдүүлээд зогсохгүй АНУ дотоодын компаниудыг Оросоос “амьдралын хэрэгцээт” эрдэс бордоог импортлохыг зөвшөөрсөн байна. CCTV-ийн мэдээлснээр Оросын эсрэг авч буй хориг арга хэмжээ нь Европт хохирол учруулж байна гэв.
Дэлгэрэнгүй
Гуравдугаар сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Байден ОХУ-ын газрын тос болон бусад эрчим хүчний бүтээгдэхүүнийг АНУ-аас импортлохыг хориглох тухай бичигт албан ёсоор гарын үсэг зурсан бөгөөд АНУ-ын Сангийн яамны мэдээлснээр Оросоос газрын тос, нефтийн бүтээгдэхүүн, шингэрүүлсэн хий, нүүрс зэргийг импортлох эцсийн хугацаа нь дөрөвдүгээр сарын 22 гэж тогтсон. Гэвч хориг хүчин төгөлдөр болохын өмнөхөн АНУ Оросоос авах түүхий нефтийн импортоо эрчимтэй нэмэгдүүлж эхэллээ.
Орон нутгийн цагаар 4-р сарын 3-нд өнгөрсөн долоо хоногын АНУ-ын Оросоос импортолж буй нефтийн хэмжээ 43 хувиар нэмэгдэж, өдөрт 100 мянган баррельд хүрсэн байгааг ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Михаил Попов мэдэгдсэн. Түүхий нефтийн импортоо нэмэгдүүлээд зогсохгүй АНУ дотоодын компаниудад Оросоос “амьдралын хэрэгцээт” эрдэс бордоог импортлохыг зөвшөөрсөн.
Нефть худалдаачид болон Refinitiv Eikon компанийн тоон мэдээллээс харахад, гуравдугаар сарын 17-нд Оросын газрын тос болон бусад холбогдох ачаа ачсан 10 гаруй хөлөг онгоц АНУ-ыг зорьсон байна. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албанаас (EIA) гаргасан тайланд дурдсанаар, энэ тоо нь батлагдсан бөгөөд 3-р сарын 19-25-ны хооронд АНУ-ын ОХУ-аас импортолсон нефтийн хэмжээ өмнөх долоо хоногтой харьцуулахад 43%-иар өсжээ.
АНУ ийнхүү нефтын импортоо өсгөж байгаа шалтгааныг харж үзвэл:
Нэг шалтгаан нь хориг арга хэмжээний хүрээнд Оросын түүхий нефтийг худалдан авагчид төлбөрийн болон хөлөг онгоцоор тээвэрлэх нийлүүлэлтэд хүндрэл тулгарч Орос түүхий нефтиэ хямд зарж байгаа нь АНУ-д давуу тал болж байгаа юм. Үнийн бууралтын шууд хүчин зүйлээс гадна АНУ Оросын түүхий нефтийг худалдаж авах объектив шалтгаан бий, энэ нь АНУ боловсруулах үйлдвэрүүдийн түүхий нефтийн ихэнх хэсгийг гадаадаас импортолдог. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны (EIA) мэдээлснээр өнгөрсөн онд АНУ-ын импортын газрын тос, боловсруулсан бүтээгдэхүүний 8 орчим хувь буюу өдөрт дунджаар 670,000 баррелийг ОХУ-аас импортолсон байна. Үүний 3 орчим хувийг түүхий нефть эзэлж, өөрөөр хэлбэл АНУ-д өдөрт 200,000 баррель түүхий нефть өнгөрсөн онд Оросоос орж ирсэн байна.
АНУ сүүлийн найман сарын хугацаанд Оросын түүхий нефтийг ихээхэн хэмжээгээр худалдан авсан. Түүхий нефтийн тээвэрлэлт хоёрдугаар сард өнгөрсөн оны зургадугаар сараас хойших хамгийн дээд төвшинд хүрч, өдөрт дунджаар 100,000 гаруй баррель Оросын түүхий нефтийг Номхон далайн эргийн терминалуудаас АНУ-ын боловсруулах үйлдвэрүүдэд тээвэрлэсэн гэх тоо баримт харуулжээ.
Эх сурвалж: www.wallstreetcn.com
