2022-03-14(даваа гараг)

АНУ-ын 2-р сард зарласан Хэрэглэгчийн Үнийн Индекс нь өнгөрсөн оны мөн үеэс 7.9% өссөн байгаа нь хэрэглээ буурах хүлээлт үүсгэж,  улмаар Америкийн хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд буурсан байна. Мөн АНУ-ын зүгээс ОХУ-д тавих эдийн засгийн хориг арга хэмжээгээ нэмэгдүүлсэн нь бусад улсын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүдэд нөлөөлж байна.

АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр өмнө дурдсан шалтгаанаардамжуулагч, цахилгаан машин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурахад нөлөөлжээ. Инфляцийн төвшин өндөр хэвээр урт хугацаанд үргэлжлэх магадлал байгаа учир АНУ-ын ХНС идэвхтэй арга хэмжээ авч бодлогын хүүгээ өсгөх хандлагатай байна. Энэ нь эргээд хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд буурахад нөлөөлж буйг шинжээчид дурдсан байна. Өнгөрсөн баасан гарагт (2022.03.11) Дау Жонсын индекс 0.69%, Насдак 2.18%, Эс энд Пи 500 индекс 1.3% тус тус буурсан үзүүлэлттэй байжээ.

Өнгөрсөн баасан гарагт Украйны дайны нөхцөл байдлаас үүдэн АНУ-ын хөрөнгийн зах хаагдахын өмнөхөн их хэмжээний ЗАРАХ захиалга орж ирснээр зах бууралттай хаагдсан ба хагас дамжуулагч үйлдвэрлэлд хамгийн чухал элемент болох Неон хий нийлүүлэлтэд тасалдахаас эмээсэн хүлээлт Филаделфигийн хагас дамжуулагчийн индекс 2.08% буурахад нөлөөлжээ. Мөн Тесла компанийн хувьцаа 5.12% буурч, цахилгаан машин үйлдвэрлэгчдийн хувьцаанууд бууралттай хаагдсан байна.

Дээр дурдсан шалтгаанаар АНУ-ын ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргах магадлалтай байгаа тул богино хугацаатай засгийн газрын бондын хүү өсөх, ам.долларын ханш чангарах хүлээлт үүсч, улмаар хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад нөлөөлөх хандлагатай байна.

 АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хүүгийн шийдвэр гаргах хугацаа

Огноо Хугацаа Олон нийтэд зарлах Таамаглал Өмнөх үзүүлэлт
2022.05.05
2022.03.17 0.50% 0.25%
2022.01.27 04:00 0.25% 0.25% 0.25%
2021.12.16 04:00 0.25% 0.25% 0.25%
2021.11.04 03:00 0.25% 0.25% 0.25%
2021.09.23 03:00 0.25% 0.25% 0.25%
2021.07.29 03:00 0.25% 0.25% 0.25%

Эх сурвалж: www.investing.com