БНХАУ энэ онд ДНБ-ээ 5.5 хувиар өсгөх зорилт тавилаа


Өнгөрсөн Бямба гарагт Бээжин хотноо 13 дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) VI чуулган нээлтээ хийсэн ба хурлын үеэр тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян засгийн газрынхаа ажлын тайланг танилцуулахдаа БНХАУ эдийн засгаа энэ онд 5.5 хувиар өсгөх зорилттой байгаагаа танилцуулсан юм.
Тэрбээр хэлэхдээ, “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг зохих түвшинд байлгаж, макро эдийн засгийн бодлогыг бэхжүүлэх замаар зах зээлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тогтвортой байлгаж, ажлын байрны аюулгүй байдлыг хангах нь энэ оны хамгийн чухал зорилтууд болоод байна” гэв.
Хятад улсын ДНБ өнгөрсөн 2021 онд 114.37 их наяд юаньд хүрч, 8.1 хувиар өссөн юм. Ингэснээр тус улс ДНБ-ээ 6-гаас багагүй хувиар өсгөнө гэсэн зорилтоо биелүүлж чадсан байна.
Эх сурвалж: www.chinanews.com
