“Сэндли” БНСУ-ын “Шинхан секьюритис” компанитай хамтран ажиллах болсноо хувьцаа эзэмшигчдэдээ зарлалаа
Сэндли ББСБ ХК нь 2025 онд Солонгосын KOSDAQ хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаа буюу DR /Deposit receipt/ гаргахад “Шинхан секьюритис” нь үндсэн зөвлөхөөр ажиллахаар гэрээнд тусгажээ.
Сэндли нь БНСУ-ын биржид нээлттэй гарч чадвал тус улсын зах зээлд гарч буй Монголын анхны компани, Монголоос гаднын зах зээлд нээлттэй гарч буй уул уурхайн бус анхны компани болох юм.
Шинхан Секьюритис нь 56.2 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг бөгөөд БНСУ-даа хоёрдугаарт жагсдаг Шинхан санхүүгийн группийн охин компани юм. Шинхан санхүүгийн групп нь Shinhan bank, Shinhan savings bank, Jeju bank зэрэг санхүүгийн 15 охин компанийг эзэмшдэг, одоогийн байдлаар 444.3 тэрбум ам.долларын хөрөнгө удирдаж байна.
“Шинхан Секьюритис” компанитай гэрээ байгуулах, урьдчилсан хэлэлцээр хийх ажлыг “Сэндли” IPO-ний андеррайтер болох БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Райнос инвестмент ҮЦК” компани хариуцан ажилласан байна.

