САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТОЙМ ЦУВРАЛ-1
“Банк бус санхүүгийн салбарын тойм”
- Монгол Улсын хэмжээнд 2022 оны 1-р улирлын байдлаар Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй 529 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 5.3 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ, финтек шийдэл бүхий ББСБ-уудын тоо 32 хүрээд байна.
- ББСБ-уудын харилцагчийн давхардсан тоо 2022 оны эхний улирлын байдлаар 4.6 саяд хүрсэн ба энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 33.5 хувь өссөн үзүүлэлт юм. Үүнээс зээлдэгчийн тоо нь 2022 оны эхний байдлаар 1.4 сая буюу өмнөх оны мөн үеэс 43.3 хувь өссөн дүнтэй байна.
- Сүүлийн 10 жилийн хугацаанд банкны салбарын нийт зээл жилд дунджаар 16 хувь өссөн бол ББСБ-ын олгосон зээлийн үлдэгдэл 33 хувь өссөн байна. Үүнд ББСБ-ууд зээл олголтоо цахимжуулж, финтек шийдэл нэвтрүүлж эхэлсэн нь нөлөөлснөөс гадна Ковид-19 цар тахлын улмаас 2020 болон 2021 онд банкны салбарын зээл олголт буурсан нь давхар нөлөөлсөн байна.
- ББСБ-уудын нийт зээлийн үлдэгдлээс харахад зөвхөн технологид суурилсан зээлд олгодог ББСБ-уудын хувьд салбарын нийт зээлийн үлдэгдлийн 7.3 хувийг эзэлж байгаа ч салбарын нийт олгосон зээлийн 14.7 хувь, төлөгдсөн зээлийн 14.8 хувийг технологид суурилсан ББСБ-ууд эзэлж байгаа нь финтек шийдэл бүхий ББСБ-уудыг зээлийн эргэлт сайн байгааг илтгэж байна.

