АНУ-ын түүхий нефтийн нөөц буурсантай холбоотойгоор газрын тосны үнэ өсөв
АНУ-ын түүхий нефтийн нөөцийн хэмжээ таамаглаж байснаас их хэмжээгээр багассаныг салбарын мэдээллүүд харуулснаар лхагва гарагт Азийн зах зээл дэх нефтийн үнэ өссөн байна. АНУ-ын Баруун Техасын (WTI) газрын тосны үнэ 67 цент буюу 0.7%-иар өсч, баррель нь 95.65 ам.долларт хүржээ. Харин Брент нефтийн фьючерс (ICE Brent Crude) 33 цент буюу 0.3%-иар өсөж, баррель нь 104.73 ам.доллар болсон байна.
Америкийн газрын тосны хүрээлэнгийн хийсэн тооцоогоор өнгөрсөн долоо хоногт АНУ-ын түүхий нефтийн нөөц дөрвөн сая баррелиар буурсан байгаа бөгөөд энэ нь Ройтерс агентлагийн хийсэн санал асуулга болон шинжээчдийн таамагласнаас дөрөв дахин их дүн байгаа юм.
Эх сурвалж: www.cnbc.com
