2023 онд ОХУ 12.9 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь манай улс болон урд хөрш болох БНХАУ-д нийлүүлэх экспортын хэмжээг 2-3 тэрбум киловатт цагаар нэмэгдэхээр байгааг ОХУ-ын эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ахлах шинжээч Сергей Кондратьев “Infotek” шинжилгээний төвд зориулсан нийтлэлдээ дурджээ. Мөн эрчим хүчний экспорт нэмэгдсэнээр цахилгаан шугам сайжруулах зэрэг дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатайг нийтлэлдээ тодотгосон байна.

2023 онд ОХУ нийт 12.9 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвтэй байгаа нь өмнөх оноос 1.6 дахин бага үзүүлэлт болж байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg