“Газар шим үйлдвэр” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргах энгийн хувьцааг  үнэт цаасны бүртгэлд бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.

Тус компани нэгж хувьцаагаа 53 төгрөгөөр санал болгож, 10.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхийг зорьж байгаа бөгөөд компанийнхаа 16.54 хувийг санал болгоно гэж мэдээлж байна.

“Газар шим үйлдвэр” ХХК нь 1999 онд байгуулагдаж даршилсан хүнсний ногооны анхны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний үйлдвэрлэгч гэдгээрээ онцлог юм.

Сүүлийн байдлаар “Газар шим үйлдвэр” ХХК-ийн дотоод хяналтын лаборатори нь сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага ISO стандартаар баталгаажсаныг мэдээлээд байна.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо