МАНАЙ УЛС 2022 ОНД 22.9 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВСАН БАЙНА
Монголбанк өнгөрсөн оны 12 дугаар сард 3,032.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 22.9 тонн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Худалдан авсан байршлаар нь харвал өмнөх оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 3,264.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,436.0 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоогдог бөгөөд 12 дугаар сард дундаж үнэ 207,625 төгрөг байв.


