АНУ-ЫН ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ИНФЛЯЦЫН ТҮВШИНЭЭС ХАМААРАН БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ХЭРХЭН НЭМЭХ ШИЙДВЭР ГАРГАХАА МЭДЭГДЛЭЭ

Энэ долоо хоногийн сүүлээр инфляцын талаарх мэдээлэл гарах бөгөөд АНУ-ын холбооны нөөцийн сан тус мэдээллийн дагуу бодлогын хүүгээ хэр хэмжээнд өсгөх талаараа мэдэгдлээ. Мөн өмнөх онд огцом өсгөөд байсан бодлогын хүүгээ энэ удаад дөрөвний нэгээр л нэмэх бодолтой байгаагаа мэдэгдсэн юм.

Даваа гарагийн өглөө Сан Францискогийн ХНС-ийн ерөнхийлөгч Мэри Дэйли Wall Street Journal сэтгүүлд өгсөн ярилцлагадаа бодлогын хүүг 25 эсвэл 50 суурь нэгжийн аль нэгээр нь өсгөх нь тодорхой байгааг онцолсон.

Тэгвэл одоогоор 4.25%-иас 4.5%-ийн хооронд байгаа бодлогын хүүг 5%-аас 5.25% хүртэл өсгөж байж инфляцын эсрэг нөлөөлж чадахаар байгаа юм.

Энэ жилийн хувьд АНУ-ын хувьд бодлогын хүүг хэр хэмжээнд хүргэж өсгөх гэхээсээ илүүтэйгээр “зорилтот бодлогын хүүг 2%-д хүргэх” гэсэн зорилгодоо хэр удаан хугацааны дараа хүрэх талаар бодлого гаргагчид ихээхэн анхаарч эхэлж байна.

Эх сурвалж: Thomson Reuters