АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЖ ЭХЭЛСЭН БОЛ ХНС-ИЙН МЭДЭГДЭЛ АНХААРЛЫН ТӨВД БАЙГААГААС АМ.ДОЛЛАРЫН ХАНШ МӨНГӨНИЙ ЗАХ ДЭЭР ТОГТВОРГҮЙ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ

Лхагва гарагийн арилжааны мэдээллээс харахад Азийн хөрөнгийн зах зээл өссөн бол эсрэгээрээ ам долларын ханш overnight арилжаагаар өсөж байгаад эргээд унаж эхэллээ. Энэ нь хөрөнгө оруулагчид ХНС-ийн ирээдүйн хүүгийн түвшинд хийх зохицуулалт ямар байхыг ихээхэн анхаарч байгаагаас шалтгаалсан байна.

Азийн зах зээлийн голлох индексүүдийг харвал, Японоос бусад Азийн орнуудын хөрөнгийн зах зээлийн голлох индекс 0.91%-иар өслөө, тус индекс 2022 онд 20%-иар унаад байсан юм. Мөн Австралийн S&P/ASX 200 индекс 1.28%-ийн өсөлт үзүүлэв.

Эсрэгээрээ Уолл Стритийн голлох индексүүд нь АНУ-ын томоохон компаниуд болох Apple болон Tesla-ын хувьцаа унаснаар 2008 оноос хойших хамгийн өндөр уналтыг үзүүллээ.

Дэлхийн 2 дох том эдийн засаг болох БНХАУ-ын хувьд цар тахлаас үүдэн гаргасан хөл хориог цуцалснаар Хонг Конгын биржийн голлох индекс Ханг Сенг индекс 1% өсжээ. Тус улсын иргэд зах зээл хурдан сэргэнэ гэсэн хүлээлттэй байна.

Мөнгөний зах зээлийг авч үзвэл Евро ам.долларын ханш 0.14%-иар өсч 1.0561 ам.долларт хүрсэн бол Германы инфляцын төвшнөөс үүдэн валютын ханш нь унаж эхлэв.

Бусад голлох зургаан валюттай харьцах ам.долларын ханшийг хэмждэг долларын индекс нэг шөнийн дотор 1%-иар өссөний дараа эргээд 0.162%-иар уналаа.

Мөн АНУ-ын 10 жилийн, 30 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж 5.7 болон 4.5 суурь нэгжээр тус тус буурлаа.

Мягмар гарагт нефтийн үнэ 4.1%-иар унасан бол өчигдрийн арилжаагаар тогтворжиж эхэллээ.

Эх сурвалж: Thomson Reuters