Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #7
ХУВЬЦААНЫ ХАНШ СҮҮЛИЙН 3 САРЫН ОРГИЛ ЦЭГЭЭСЭЭ БАГА ЗЭРЭГ БУУРЛАА
Өнгөрөгч 7 хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн Сан /ХНС/-аас ирэх сард бодлогын хүүг өсгөх хэдий ч өсгөх хурд нь өмнөх өсөлтүүдээс бага байх тухай мэдэгдсэн билээ. Өсөлтийн хурд нь удааширах хэдий ч бодлогын хүү одоо байгаагаасаа өснө гэдэг хүлээлтээс үүдэн ам.долларын ханш өссөөр байна.
Түүнчлэн Өмнөд Солонгосын KS11 болон Тайванийн TWII индекс буурч, Японы N225 болон Хонг Конг-ийн HSI индекс тогтвортой байсан бол БНХАУ-ын голлох индекс болох CSI300 0.6%-иар өссөн байна.
Хөрөнгө оруулагчид, БНХАУ нь Zero-Covid бодлогыг зөөлрүүлснээр тухайн улсын эдийн засгийг сайжирна хэмээн найдаж байсан ч шинжээчдын хувьд зах зээлд нөлөө үзүүлэх ёстой эерэг мэдээллүүд аль хэдийн нөлөөлөл нь орсон хэмээн үзэж байна.
Quarz capital Asia хедж сангийн судалгааны ахлах Хавард Чи хэлэхдээ “Мөнгөний бодлого нь хоцрогдолтой нөлөөлдөг бөгөөд орон сууцны үнэ, түрээсийн үнэ, таваарын ханш, бараа материалын үнийн өсөлт нь АНУ-ын эдийн засаг суларч байгааг илтгэж байна” хэмээн хэлэв.
Мөн Европ дахь нөхцөл байдал тааруу хэвээр байгаа ба евро бүсийн бизнесийн идэвхижил 11-р сард сүүлийн 5 сар дараалан буурсан үзүүлэлттэй байгаа ба сүүлийн PMI (Purchasing managers’ index) үзүүлэлтээр эдийн засаг бага зэрэг уналтанд орж байгааг харуулж байна.
ТЕСЛА 12-Р САРД ШАНХАЙ ДАХЬ ҮЙЛДВЭРИЙНХЭЭ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БУУРУУЛЖЭЭ
Tesla Шанхай дахь “Model Y”-ын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг өмнөх сараас 20 гаруй хувиар бууруулаад байна. Одоогоор энэхүү шинжээчид Теслагийн уг шийдвэрийн шалтгааныг тодруулж чадаагүй байгаа ба Блүүмберг-ийн мэдээлснээр эрэлт удааширсантай холбоотой гэжээ.
11-р сард “Model 3” болон “Model Y” автомашины үнээ БНХАУ-д 9 хүртэл хувиар бууруулж мөн даатгалын урамшуулал санал болгосноор борлуулалт 10-р сараас 40%-иар өмнөх оноос 89.7%-иар өссөн байна.
Шанхай дахь үйлдвэрт бараа материалын үлдэгдэл их байгаа нь БНХАУ-ын автомашины зах зээлд эрэлт удааширч, орон нутгийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдсантай холбоотой байх магадлалтай юм.
БНХАУ нь “Zero-Covid” бодлогыг сулруулах чухал алхамуудыг хэзээ хийх нь тодорхойгүй байгаа ба дэлхийн хамгийн том автомашины зах зээлийн хэтийн төлөвийг бүрхэг болгож байна. Гэвч БНХАУ-ын зарим хотуудад сүүлийн 7 хоногт болсон эсэргүүцлийн дараа зарим хязгаарлалтыг сулруулах арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: Thomson Reuters
