АНУ-ЫН ТҮҮХИЙ НЕФТИЙН ҮНЭ ЭДИЙН ЗАСАГТ ТАВИХ ХҮЛЭЭЛТ ӨНДӨР БАЙГААГААС 3% ӨСЧЭЭ

  • БНХАУ хилээ нээснээр, түүхий нефтийн эрэлт өсөх хандлагатай байна
  • HSBC банк холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ ахиад нэг л удаа нэмэгдүүлэнэ гэсэн хүлээлттэй байна
  • АНУ-ын түүхий нефтийн хувьцаа 2021 оны 2-р сараас хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүллээ

Лхагва гарагт нефтийн үнэ 3%-иар өсч, энэ долоо хоногийн дээд цэгтээ хүрсэн нь дэлхийн эдийн засгийн төлөв байдал сайжирна гэсэн итгэл найдвар болон Оросын түүхий нефтийн үйлдвэрлэлд хориг арга хэмжээтэй холбоотой байна.  Өнөөдөр АНУ-ын инфляцын талаарх мэдээлэл гарах бөгөөд бодлогын хүүгийн өсөлт удааширна гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд өндөр байна.

Хэрэв инфляцын түвшин хүлээгдэж байснаас доогуур байвал ам.долларын ханш буурна гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд энэ нь газрын тосны эрэлтийг нэмэгдүүлж болзошгүй байна. Холбооны нөөцийн сан 1-р сарын 31-ээс 2-р сарын 2-ны хооронд зорилтот хүүгээ эцсийн удаа нэмэх төлөвтэй байгаа ба энэ удаад 50 суурь нэгжээр өсгөж 4.75%-5% хооронд барихаар зорьж байна. Мөн зах зээлийн хамгийн өндөр хүлээлт нефтийн томоохон импортлогч Хятад улсад байна. Тус улс Ковид-19 -ийн хатуу хязгаарлалтаа зогсоож эдийн засгаа нээж байгаагаас түүхий нефтийн эрэлт өсөхөөр байгаа юм.

Эх сурвалж: Thomson Reuters