БНХАУ-ЫН ЮАНЫ ХАНШ СҮҮЛИЙН 5 САРЫН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

Даваа гарагт юанийн ам.доллартой харьцах ханш сүүлийн таван сарын дээд түвшиндээ хүрчээ. Энэ нь олон улсад хилээ нээж байгаагаас ихээхэн хамаарч байгаа бөгөөд мөнгөний зах дээрх CNY=CFXS индексийн арилжаа 6.7712-оор хаагдсан нь өмнөх оны 8 дугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт байлаа.

Манай улсын хувьд хил нээхтэй холбоотойгоор валютын эрэлт өсөж он гарснаас хойш төгрөг юанийн харьцах ханш 495.4-өөс 509.4 болж 2.8 хувиар өссөн байна.

Эх сурвалж: Thomson Reuters