Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #32
ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БОЛОХ УОЛЛ СТРИТ УНАЛТТАЙ ШИНЭ ОНЫГ УГТЛАА
- Теслагийн хувьцааны үнэ 4-р улиралд нийлүүлэлт тасарсантай холбоотойгоор унав.
- Apple компанийн хувьцаа 2021 оны зургаадугаар сараас хойшхи хамгийн доод түвшиндээ хүрлээ.
- Зах зээлийн голлох индексүүд унав: Dow 0.03%, S&P 0.40%, Nasdaq 0.76%.
Уолл Стритийн голлох индексүүд 2023 оны эхний арилжааны өдөр уналттай гарсан нь Tesla болон Apple компаниудын хувьцааны уналтаас ихээхэн хамаарав.
Цахилгаан авто машин үйлдвэрлэгч Tesla компанийн хувьцаа 2020 оны 8 сараас хойш анх удаа хамгийн доод түвшиндээ буюу 12% унасан нь 4-р улиралд нийлүүлэлт тасарсантай ихээхэн холбоотой байгаа юм.
Харин Apple компанийн хувьцааны ханш 3.7%-иар унасан нь 2021 оны 6-р сараас хойших хамгийн өндөр уналт байсан нь Азийн зах зээл дэх эрэлт болон Хятадын үйлдвэрлэл багассантай холбоотой байна.
Мөн энэ онд дэлхийн эдийн засаг хүндхэн байх талаар мэдээллүүд тарснаар газрын тосны үнэ буурч, энэ нь эргээд эрчим хүчний салбарын гол индекс болох .SPNY-ийг энэ оны анхны арилжааны өдөр 3.6% буурахад хүргэлээ.
Өмнөх оны 12 сард Холбооны Нөөцийн Сан 75 нэгжээр бодлогын хүүгээ өсгөсөн бөгөөд энэ онд ахиад нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдсэн. Зах зээлд оролцогч хөрөнгө оруулагчид 2-р сард ХНС хүүгийн түвшнийг 25 суурь нэгжээр 4.5%-аас 4.75% хүртэл өсгөх магадлал 68%, 6 сар хүртэл хүүгийн түвшнийг 4.98% болгох байх гэсэн хүлээлттэй байна.
Эх сурвалж: Thomson Reuters

