Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #30
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ ЭНЭ ОНД 2022 ОНООС ИЛҮҮ ХҮНД БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ ОУВС МЭДЭГДЛЭЭ
АНУ, ЕВРОПЫН ХОЛБОО, БНХАУ гэх дэлхийн гурван том эдийн засаг удааширч байгаа учраас 2023 онд дэлхийн ихэнх орнуудын эдийн засаг өмнөх оноос илүү хүндхэн байх төлөвтэй байгааг Олон Улсын Валютын Сан /ОУВС/-ийн тэргүүн Кристалина Георгиева CBS телевизэд өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Орос Украины дайн болон олон улсад үүсээд буй инфляцын дарамт Төв банкнуудыг бодлогын хүүгээ өсгөхөд хүргэсэн бөгөөд өнгөрсөн онд ОУВС энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 2.7% болгож бууруулаад байсан юм.
Харин БНХАУ эдийн засгаа дэмжихийн тулд “Тэг-Ковид Бодлого”-оо сулруулах болсон хэдий ч дотоодын халдварын тохиолдол улам эрчимжсээр байгаа нь бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулах төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: bloomberg.com
