АПУ ХК БОЛОН БУСАД ХУВЬЦААТ КОМПАНИУД НОГДОЛ АШИГ ТАРААЛАА
Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд багтдаг компаниуд болох АПУ ХК, СҮҮ ХК болон БОГД БАНК ХК-иуд 2022 оны эхний хагас жилийн цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа. БОГД БАНК өмнөх оны 9 сард, АПУ ХК нь 12 сарын 30-нд ногдол ашгаа тараасан бол СҮҮ ХК энэ оны 2 сарын 10-ы дотор тараахаар шийдвэрлэжээ.
АПУ ХК нь 2020 оноос эхлэн хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тарааж эхлэсэн бөгөөд 2022 оны 12 сарын 30-нд тус оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 45 төгрөгийн ногдол ашиг тараасан байна.
СҮҮ ХК-ийн хувьд хувьцаа эзэмшигчдэдээ 2021 оны сүүлийн хагас жилийнхээ цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4.6 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ оны 2 сарын 10-ы дотор хувьцаа эзэмшигчид өөрийн бүртгэлтэй Үнэт Цаасны Компаниараа дамжуулан банкны дансандаа авах боломжтой болж байгаа юм.
Харин 2021 онд олон нийтэд нээлттэй хувьцаагаа гаргасан БОГД БАНК ХК-ий хувьд анх удаа ногдол ашиг тараасан бөгөөд 2022 оны эхний хагас жилийн цэвэр ашгаасаа нэгж тутамд 19.28 төгрөгийн нийтдээ 1.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ тараажээ.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж
