Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #28
БНХАУ-ЫН ЭМНЭЛЭГ, ОРШУУЛГЫН ГАЗРУУД КОВИД-19 ЦАР ТАХЛААС БОЛООД АСАР ИХ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Лхагва гарагт БНХАУ-д Ковид-19 цар тахлын шинэ давлагаа эрчимжиж, эмнэлэг болон оршуулгын газрууд өмнөхөөсөө хэд дахин их ачаалалтай ажилласан нь бусад улс орнуудын Хятадын жуулчдад авах арга хэмжээнд шинэ дүрэм тогтоох хэрэгтэй гэж үзэхэд хүргэлээ.
БНХАУ Тэг Ковид бодлогоо сулруулж ирэх оны эхээр эдийн засгаа дэмжихийн тулд гадаадын жуулчдад тавих ЧАНГА дэглэмээ сулруулахаа мэдэгдсэн. Гэвч дотоодын цар тахлын нөхцөл байдал сайнгүй байгаа нь хүмүүсийн санааг зовоож байгаа юм.
Энэ долоо хоногийн хувьд, тус улсад 3 шинэ коронавирус болон 2 хүн тус өвчнөөр амиа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Мөн эмнэлгүүдийн түргэн тусламжийн тасаг сүүлийн 30 жилд байгаагүй их ачаалалтай ажилласан байна.
Эдийн засгийн хувьд авч үзвэл, Хятадын дотоодын зах зээл дэх голлох оролцогчид болох ажилчид болон худалдан авагчдын өвчлөлийн тоо нэмэгдсээр 17 триллион ам.долларын хэмжээтэй дотоодын эдийн засаг удаашрах төлөвтэй байгаа юм.
Мөн хилээ ахин нээх талаарх мэдэгдэл гарснаар тансаг хэрэглээний хувьцаанууд өсөж эхэлсэн хэдий ч зах зээл ерөнхийдөө хэвийн байна. Ирэх онд тус улсын эдийн засаг цар тахлын шинэ давалгаа өнгөрсний дараа 3% өсөх хандлагатай байгааг судлаачид онцолж байгаа юм.
Эх сурвалж: Thomson Reuters

