Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #29
БНСУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2008 ОНЫ САНХҮҮГИЙН ХЯМРАЛААС ХОЙШИХ ХАМГИЙН ТААРУУ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ЖИЛЭЭ ҮДЭЖ БАЙНА
Чип үйлдвэрлэл болон интернэт үйлчилгээний тэргүүлэгч компаниудын уналтаас үүдэн БНСУ-ын хувьцаанууд дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн тааруу үзүүлэлттэй жилээ үдэж байна.
Тус улсын хөрөнгийн зах зээлийн голлох индекс болох “KOSPI” энэ онд 22%-иар унасан нь 2008 оноос хойших хамгийн ихээр унасан үзүүлэлт болохоор байгаа юм. Мөн “Samsung” компанийн хувьцааны ханш он гарснаас хойш 26 хувиар унасан бол “Kakao”-ийн хувьцааны ханш үүнээс хоёр дахин илүү хувиар унасан нь дээрх тааруу үзүүлэлтэд голлон нөлөөлсөн гэж хэлж болохоор байв.
Эсрэгээрээ тус улсын цахилгаан автомашин үйлдвэрлэл болон батлан хамгаалахын салбарын хувьцаанууд энэ оны “ГОЛ ДҮР” байлаа. Тухайлбал, цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэгч “LG Energy Solution” 10.7 тэрбум ам.долларын хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгосон нь чип үйлдвэрлэлийн хувьцаанаас татгалзсан хөрөнгө оруулагчдыг татаж чадсан аж. “Tesla”-ийн ханган нийлүүлэгч тус компанийн хувьцааны ханш нэгдүгээр сард IPO гаргаснаас хойш 53 хувиар өсөж, “KOSPI” индексэд эзлэх жингээр хоёрдугаарт бичигдэж байна.
Мөн энэ онд дэлхий нийтээрээ зэвсэглэлээ сайжруулахаар яарсан нь БНСУ-ын батлан хамгаалахын компаниудад их хэмжээний ашиг авчирчээ. “Korea Aerospace Industries”, “Hanwha Aerospace”, “Hyundai Rotem” гэсэн компаниудын хувьцааны ханш тус бүр 30-аас дээш хувиар өссөн байна.
Эх сурвалж: bloomberg.com
