Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #26
БНХАУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮД 2023 ОНД АРИЛЖААНЫ ШИМТГЭЛЭЭ БУУРУУЛАХАА МЭДЭГДЛЭЭ
БНХАУ-ын голлох хөрөнгийн биржүүд зах зээлд оролцогчдын арилжааны зардлыг бууруулахын тулд 2023 онд зарим шимтгэлээ бууруулах эсвэл чөлөөлөх болсноо өнгөрсөн баасан гарагт мэдэгдэв.
Тус улсын Засгийн Газар Ковид-19 цар тахлын үеэр эдийн засгаа дэмжихийн тулд авч буй арга хэмжээн дунд төрийн байгууллага болон бусад байгууллагуудаас авч буй хураамж болон татвараа бууруулахыг уриалж байгаагийн нэг нь энэ байв.
Баасан гарагт хийсэн мэдэгдэлд Шанхай, Шэньжэнийн хөрөнгийн биржүүд бодит эдийн засгийг дэмжихийн тулд 2023 онд зарим хураамжаас татгалзаж, зах зээлд оролцогчдын зардлыг бууруулна гэдгээ мэдэгджээ. Мөн биржид бүртгэлтэй компаниудын анхдагч зах зээлийн бүртгэлийн хураамж болон арилжаатай холбоотой зарим хураамжийг бууруулахаа мэдэгдэв.
Эх сурвалж: Thomson Reuters

