ДОЛОО ДУГААР САРААС ХОЙШ ТОГТВОРГҮЙ БАЙСАН РУБЛИЙН ХАНШ ЧАНГАРЧ ЭХЭЛЛЭЭ

Газрын тос болон байгалийн хийн хориг Оросын экспортын орлогод нөлөөлнө гэсэн болгоомжлолоос үүдэн 7-р сараас эхлэн тогтворгүй байсан рублийн ханш 12 сарын 26-ний арилжаагаар эргээд чангарч эхэллээ.

Рубль өмнөх долоо хоногт 8%-иар, энэ сард газрын тос болон үнийн хязгаарлалтаас үүдэн 10%-иар унаад байсан юм.

Харин өчигдөр рубль долларын эсрэг 2.8% буюу 68.31 болж, Евротой харьцах ханш 4.4%-иар өсч, Юанийн эсрэг 2.1% буюу 9.71 болж чангарлаа.

ОХУ-ын голлох экспорт болох Брент маркийн газрын тосны LCOc1 индекс зул сарын баярын өмнөх арилжаагаар сүүлийн гурван долоо хоногийн дээд хэмжээнд хүрч, баррель нь 84.0 ам.долларт хүрч 3.7% өссөн байна.

Үүнийг даган ОХУ-ын хөрөнгийн зах зээл өсөж эхэлж байгаа бөгөөд энэ оны сүүлийн долоо хоногт хөрөнгө оруулагчид багцаа тэнцвэржүүлэх магадлал өндөр байгаа нь зах зээлийг аль ч чиглэлд хөдөлгөж магадгүй байгаа юм.

Эх сурвалж: Thomson Reuters