2022 ОНД ТӨВ БАНКУУД БОДЛОГЫН ХҮҮГ ТҮҮХЭН ДЭЭД  ХЭМЖЭЭНД ХҮРГЭЛЭЭ

Өнгөрсөн 12 сарын хугацаанд дэлхийн хамгийн их арилжаалагддаг, голлох 10 валютыг хянадаг төв банкнууд сүүлийн 20 жилд анх удаа бодлогын хүүгийн хэмжээг хамгийн хурдан бөгөөд хамгийн өндөр хэмжээгээр өсгөсөн байна.

Энэ сарын хувьд Японы төв банкны гаргасан “хүүгийн өгөөжийг нэмэгдүүлэх” шийдвэр зах зээлийг хамгийн ихээр цочроосон үйл явдал боллоо, төв банкнууд Японы төв банкийг бодлогын хүүгээ нэмэхийг эсэргүүцэж байсан бөгөөд тус улсын гаргасан шийдвэр хүмүүст удалгүй бодлогын хүүгээ нэмж магадгүй гэх таамгийг төрүүлж байгаа юм.

Үүнээс илүүтэйгээр АНУ Холбооны нөөцийн сан өнгөрсөн 12 сарын хугацаанд 225 суурь нэгжээр бодлогын хүүгээ өсгөсөн нь сүүлийн 20 жилд тохиож байгаагүй хамгийн огцом бөгөөд чанга бодлого байсныг онцолж байна.

Сар бүрийн тоон мэдээллүүдээс харахад, голлох 10 төв банкны 7 нь энэ 12 сард бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн сан, Европын төв банк, Английн төв банк, Австралийн нөөцийн банк, Норвегийн Норгес банк, Канадын төв банк, Швейцарын үндэсний банк зэрэг  төв банкнууд хүүгийн үзүүлэлтээ 300 суурь нэгжээр нэмэгдүүлсэн байгаа юм.

Хөгжиж буй улс орнуудын хувьд, эдийн засгаа хумих бодлогоо удаашруулж эхэлж байгааг доорх графикаас харж болохоор байна. Тухайлбал, 18 улсын төв банкнуудын 5 нь 12 сард 260 суурь нэгжээр бодлогын хүүгээ өсгөсөн нь энэ оны 11 сар болон 6,7 сарынхаас хамаагүй бага байгаа юм.

Тус улсуудын төв банкнууд бодлогын хүүгээ энэ жил 93 удаа өсгөж, энэ онд жишиг үзүүлэлтүүдийг нийт 7,425 суур нэгжээр өсгөсөн нь 2021 онд 2,745 нэгж чангарч байснаас бараг гурав дахин их байна гэх тооцоог харуулж байна.

Мөн энэ сард Солонгос, Өмнөд Африк, Тайланд, Малайз, Израилын төв банкнууд арванхоёрдугаар сард хүү тогтоох хурал хийгээгүй байна. Энэ нь тус улсууд эдийн засгаа хумих бодлогоо аажмаар удаашруулж байгаагийн илрэл юм.

Эх сурвалж: Thomson Reuters