Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #23
БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР “ТЭГ КОВИД БОДЛОГО”-ОО ҮЕ ШАТТАЙГААР СУЛРУУЛЖ БАЙГАА НЬ ИРЭХ ОНД МАНАЙ УЛСЫН ГОЛЛОХ ТҮҮХИЙ ЭДИЙН ЭКСПОРТОД САЙНААР НӨЛӨӨЛӨХӨӨР БАЙНА
Манай улсын хувьд Дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болох Оюу Толгой ирэх онд далд уурхайн олборлолтыг эхлүүлснээр зэс болон алтны гарц ирэх онд одоогийн түвшнээс нэмэгдэх хандлагатай байгаа юм.
БНХАУ эдийн засгаа дэмжих зорилготойгоор дотоодын орон сууцны төслийн гүйцэтгэл, борлуулалтыг нэмэгдүүлэх 16 заалт бүхий үл хөдлөх хөрөнгийн дахин сэргэлтийн багцыг баталсан. Энэ нь зөвхөн зэс гэлтгүй бусад бүх төрлийн металлын зах зээлд дэмжлэг болохоор байгаа юм. Мөн БНХАУ-ын цахилгаан авто машины борлуулалт ирэх онд өсөж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн борлуулалт сэргэж байна.
Иймд ирэх онд БНХАУ-ын боловсруулсан зэсийн эрэлт 2-2.5 хувиар өсөхөөр байгаа бөгөөд энэ нь манай улсын голлох түүхий эдийн экспортод эергээр нөлөөлж, өсөх хүлээлттэй байна.
Эх сурвалж: www.bloomberg. com
