ЯПОНЫ ТӨВ БАНК БОНДЫН ӨГӨӨЖИЙН ТҮВШНИЙ ДЭЭД ХЯЗГААРЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Өнгөрсөн долоо хоногт АНУ бодлогын хүүгээ нэмэгдүүлсний дараа бусад улс орны төв банкнууд мөнгөний бодлогодоо өөрчлөлт гаргасан.  Харин Япон улсын төв банк бодлогын хүүгээ -0.1 хувьд хэвээр хадгалж, 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжийг -0.5% аас 0.5%-ын хооронд барьж, зорилтот өгөөжийг 0% байлгахаар, өөрөөр хэлбэл бондын өгөөжийг 0.25%-аас 2 дахин нэмэгдүүлж 0.5%-д хүргэх шийдвэрээ өчигдөр хийсэн төв банкны хурлаар мэдэгдлээ.

Ингэснээр иений ханш чангарч, Япон улсын Засгийн газрын бондуудын өгөөжид өсөх хөдөлгөөн ажиглагдаж эхэллээ.

Японы Төв банкны мэдэгдлийн дараа иений ханш ам.долларын эсрэг гурав орчим  хувиар чангарч, үүнтэй зэрэгцээд  тус улсын компаниудын хувьцааны  ханш мөн өсөлт гаргасан юм. Тухайлбал: “Mitsubishi Financial Group”-ийн хувьцааны ханш 9.6 хувиар өссөн нь сүүлийн зургаан жилийн хугацаанд үзүүлсэн хамгийн өндөр өсөлт байлаа.

Эх сурвалж: Thomson Reuters