ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ ИРЭХ ОНД СЭРГЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙГАА НЬ ТҮҮХИЙ НЕФТИЙН ҮНИЙН ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛЖ БАЙНА

Дэлхийн хамгийн том түүхий нефтийн импортлогч Хятад улс өнгөрсөн хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас Бээжин хотын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд хязгаарлаад байсан. Тус улс цар тахлын таамаглаж байсан гурван том давлагааныхаа эхнийхийг даваад байгаа бөгөөд засгийн газраас 2023 онд эдийн засагт үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Ингэснээр түүхий нефтийн үнэ эргээд өсөж эхэлж байгаа юм.

Энэ оны хоёрдугаар сард ОХУ Украин руу хийсэн довтолгооны дараа нефтийн үнэ оны эхээр баррель нь 147 ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Түүнээс хойш дэлхийн хэмжээнд эдийн засгийн уналт, нийлүүлэлтээс шалтгаалсан асуудалаас үүдэн нефтын үнэ унаад байсан бол одоогийн байдлаар Брент маркийн LCOc1 нефтийн үнэ баррель нь 76 центээр нэмэгдэж, 79.80 ам.долларт хүрсэн бол АНУ-ын баруун Техасын газрын тос 90 центээр нэмэгдэж, 75.19 ам.доллар болсон байна.

Эх сурвалж: Thomson Reuters