ХЯТАДЫН КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ДАРААХ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ОДОО ХЭР НЬ ТОДОРХОЙЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА📉

БНХАУ-ын Ковид-19 цар тахлын эсрэг явуулж буй бодлого хэр хугацаанд үргэлжлэхийг хөрөнгө оруулагчид одоо хүртэл тодорхойлж чадаагүй байна. Тус улс дотоодын халдварын нөхцөл байдлаа өмнөх шигээ нарийн мэдээлэхгүй байгаа нь хөрөнгө оруулагчдад тодорхой бус байдал үүсгээд байгаа юм.

Өмнөх долоо хоногт ковидын эсрэг бодлого сулрах хүлээлттэй байснаар хувьцаа болон юаны ханш өсөж эхэлсэн, харин энэ долоо хоногт тодорхойгүй байдал үргэлжилснээр хөрөнгийн зах зээл эргэн зогсонги байдалд орлоо.

Хонг Конгын голлох индекс болох Hang Seng индекс 11 сард 1998 оноос хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүлсэн бол тус өсөлт 12 сарын эхний долоо хоног хүртэл үргэлжлээд эргэн бууж эхэлжээ.

Шанхайн голлох индекс болох SSEC энэ долоо хоногт 1%-иар буурчээ.

Мэргэжилтнүүд болон дотоодын иргэд ирэх оны хоёр дугаар хагас жилд эдийн засаг өснө гэсэн хүлээлттэй байгаа ба Морган Стэнли Хятад улс хилээ дахин нээснээр Хятадын эдийн засгийн өсөлт 2023 онд 5%-д хүрч, энэ онд 3%-иар өснө гэж таамаглаж байгаа юм.

Эх сурвалж: Thomson Reuters