Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #19
БОДЛОГЫН АЛДАА ГАРАХААС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД СЭРГИЙЛЖ БАЙНА📊
📍Эдийн засгийн уналт болон инфляцын түвшин дээд цэгтээ хүрэхээс үл хамааран ХНС, Английн төв банк болон Европын төв банк бодлогын хүүгээ аажмаар өсгөх төлөвтэй байна
Хөрөнгө оруулагчид бодлогын хүүгийн өсөлт эдийн засагт хохирол учруулахаас эмээж байна.
Инфляцын өсөлт хөгжингүй эдийн засагтай орнуудыг зээлийн зардлаа 25.15 хувиар өсгөхөд хүргэсэн. АНУ-ын хувьцаанууд 10-р сарын доод хэмжээнээс 13%-иар өсөж, 10 жилийн хугацаатай ЗГ-ийн бондын өгөөж 11-р сард 0.38 хувиар буюу 38 суурь пунктээр буурсан нь 2020 оны 3-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Гэсэн хэдий ч зах зээл Холбооны Нөөцийн Сангаас хүүгээ 100 гаруй суурь пунктээр (bps) өсгөж, ирэх оны хоёрдугаар улирал гэхэд 5 хувьд хүргэнэ гэж хүлээсэн хэвээр байна. Долоодугаар сараас хойш хүүгээ 200 битээр өсгөсөн Европын Төв банк 2023 оны дунд үе гэхэд хадгаламжийн хүүгээ бараг хоёр дахин нэмэгдүүлж 3%-д хүрэх төлөвтэй байна.
Сүүлийн үеийн АНУ болон Европын бүсийн инфляцын өсөлт төсөөлснөөс бага байна.
📍Пүрэв гарагт Европын төв банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2009 оны нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр бодлогын хүү болохоор байна.
📍АНУ болон Германы богино хугацаатай бондын өгөөж нь урт хугацаат бондын өгөөжөөс их байгаа нь мөнгөний бодлого эдийн засагт хүндээр нөлөөлж байгааг харуулж байна.
АНУ-ын ЗГ-ийн 2 жилийн хугацаатай бондын өгөөж 10 жилийн хугацаатай бондын хүүнээс өндөр байгаа нь 1980-аад оны эхэн үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. (US2US10=TWEB)
Эх сурвалж: Thomson Reuters

