Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #18
АНУ-ЫН ИНФЛЯЦЫН МЭДЭЭЛЭЛ БОЛОН ТӨВ БАНКНУУДЫН БОДЛОГЫН ХҮҮНИЙ ШИЙДВЭРИЙН ӨМНӨ АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛҮҮД САВЛАЖ БАЙНА
Хөрөнгө оруулагчид АНУ-ын инфляцын мэдээллийг хүлээж байсантай холбогдуулан Мягмар гарагт Азийн хөрөнгийн зах зээлүүд өсөж байгаад буцаад унаж эхэллээ. Эдгээр тоон мэдээллүүд тодорхой болсноор Холбооны Нөөцийн Сан /ХНС/ болон Төв банкнууд бодлогын хүүг ӨСГӨХ бодлогоосоо ухрах байх гэсэн итгэл найдвар хөрөнгө оруулагчдад төрөөд байгаа юм.
📍Азийн хөрөнгийн зах зээл дэх голлох индексүүдийг харвал:
Японоос гадна Ази Номхон далайн бүс нутгийн хувьцааны хамгийн өргөн хүрээтэй индекс болох MIAPJ0000PUS үд дундын арилжаагаар 0.10%-иар өссөн бол Японы Nikkei N225 болон Австралийн хувьцааны ханш 0.35% ба 0.24%-иар тус тус өссөн байна. Харин Сөүлийн KOSPI индекс 0.10%-иар буурсан байна.
Хятадын CSI300 индекс болон Шанхайн .SSEC индекс тус тус 0.3% ба 0.21%-иар буурчээ энэ нь тус улсын засгийн газрын Ковид-19-ийн эсрэг явуулж буй бодлого болон Ковид-19-ийн халдварын тоо нэмэгдэх вий гэсэн болгоомжлол дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон тус улсын хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүдэд нөлөөлж байгаа юм.
Эсрэгээрээ Хонг Конгд гадаадаас ирж буй аялагчдын Ковид-19-ийн тусгаарлалтыг цуцалснаар аялал жуулчлалын салбарын индекс болох .CSI930633-ийн өсөлт 2%-иас даваад байгаа юм.
Мягмар гаригт гарсан АНУ-ын инфляцын мэдээлэл болох ХҮИ-ийн суурь инфляцыг 6.3%-аас 6.1% болгон бууруулж, үндсэн инфляцын түвшинг 7.3% хүртэл бууруулах төлөвтэй байгаа мэдээлэл хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа ба энэ долоо хоногийн сүүлээр Холбооны Нөөцийн Сан, Европын Төв Банк болон Английн Төв банк хүүгээ 50 нэгжээр (bps) өсгөх төлөвтэй байна.
📍Долоо хоногийн эхний байдлаар:
📌Голлох зургаан валюттай харьцах ам.долларын ханшийг хэмждэг долларын индекс 105.01 нэгжид тогтвортой байлаа.
📌Даваа гаригт нефтийн үнэ нийлүүлэлтийн тогтворгүй байдлаас шалтгаалж өссөн ба Брент маркийн нефтийн фьючерс (LCOc1) баррель нь 1.17%-иар өсч, 78.90 ам.долларт хүрсэн бол АНУ-ын баруун Техас маркийн нефт (CLc1) баррель нь 1.15%-иар өсч, 73.99 ам.долларт хүрсэн байна.
📌Алт унц нь 1,781.50 ам.доллар орчимд хэлбэлзсэн бол АНУ-ын алтны фьючерс (GCv1) 0.01%-иар өсч 1,792.5 доллар болжээ.
Эх сурвалж: Thomson Reuters
