Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #17
АНУ-ЫН ЭКСПОРТ СҮҮЛИЙН ДОЛООН САРЫН ДООД ТӨВШИНД ХҮРЧ, ГАДААД ХУДАЛДААНЫ АЛДАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР
📌Гадаад худалдааны алдагдалд эм,эмийн бүтээгдэхүүний экспорт огцом буурч, импорт өссөн нь хүчтэй нөлөөлсөн харагдаж байна. Түүхий нефтийн экспорт 1.6 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь тус улсын аж үйлдвэрийн салбарын экспортод байгалийн хий, нефтийн бүтээгдэхүүний эскпортын хэмжээ хэрхэн нөлөөлснийг илтгэж байгаа юм.
📌АНУ-ын экспорт буурахад дараах хоёр хүчин зүйлийг шинжээчид онцолж байна. Үүнд, ам.долларын ханшийн өсөлт тус улсын экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг сулруулж байгаа бол дэлхийн бусад улс орнуудын төв банкнаас баримталж буй мөнгөний хатуу бодлого барааны эрэлтийг бууруулж байгаа юм.
📌Импортын өсөлтөд автомашин болон түүний эд анги, хөдөлгүүрийн импорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн, эмийн бүтээгдэхүүний импорт 2.7 тэрбум ам.доллар буюу 0.6%-иар өсч 334.8 тэрбум ам.доллар болсон явдал голлон нөлөөлсөн бол зээлийн хүү өндөр байгаа нь өргөн хэрэглээний барааны импорт буурахад нөлөөлжээ.

