ЕВРОПЫН ОРНУУДЫН ИНЦЛЯЦИЙН ӨСӨЛТ ОЛОН ЖИЛ ҮРГЭЛЖЛЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА📈

📌Евро бүсийн инфляц Европын Төв Банкны зорилтот төвшин болох 2%-иас харьцангуй өндөр төвшинд хадгалагдсаар байна. Шинжээчдийн үзэж байгаагаар тус бүсийн орнуудын инфляц зорилтот төвшиндөө хүрэхийн тулд нилээдгүй олон жил шаардагдах магадлалтай байгаа тул Европын төв банк 2023 онд мөнгөний хатуу бодлго баримтлах нөхцөл байдаал үүсээд байна.

📌Эрчим хүчний үнэ тэнгэрт хадаж, ажилгүйдлийн төвшин дээд цэгтээ хүрээд байгаа энэ цаг мөчид тус бүсийн тулгамдсан асуудал болоод буй хийн дамжуулах хоолойн асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Мөн Евро бүсийн улс орнуудын Засгийн Газраас хэрэгжүүлж буй халамжийн бодлого нь Европын төв банкны мөнгөний хатуу бодлогтой харшиж, эрчим хүчний үнийн өсөлт эдийн засагт  нөлөөлснөөр тус бүсийн инфляцийг өдөөсөөр байх хандлага ажиглагдаж байна.

📌Хэрэв инфляцийн төвшин тогтворжихгүй удвал аж ахуйн нэгж болон олон нийтийн төв банкинд итгэх итгэл суларч, улмаар бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ болон цалинд инфляцийн нөлөө орсноор үнийн өсөлт үргэлжлэн хурдтай өсөх магадлалтай байгаа юм. Үүнээс дүгнэхэд тус бүсийн инфляци урт хугацаандаа өсөх хүлээлт хэвээр хадгалагдах шинжтэй байна.

📌Хэдийгээр үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдал инфляцийг буурахад томоохон түлхэц болно гэж харж байсан ч хямрал шинжээчдийн болгоомжилж байснаас илүү хор хөнөөлтэй байх магадлалтай байгааг тус бүсийн хэрэглэгчдийн хүлээлтийн индекс болон салбарын үйлдвэрлэлийн үзүүлэлтээс харж болохоор байна.