Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #15
ТЕСЛА 12-Р САРД ШАНХАЙ ДАХЬ ҮЙЛДВЭРИЙНХЭЭ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БУУРУУЛЖЭЭ
Tesla Шанхай дахь “Model Y”-ын үйлдвэрлэлийн төлөвлөгөөг өмнөх сараас 20 гаруй хувиар бууруулаад байна. Одоогоор шинжээчид Теслагийн уг шийдвэрийн шалтгааныг тодруулж чадаагүй байгаа ба Блүүмберг-ийн мэдээлснээр эрэлт удааширсантай холбоотой гэжээ.
11-р сард “Model 3” болон “Model Y” автомашины үнээ БНХАУ-д 9 хүртэл хувиар бууруулж мөн даатгалын урамшуулал санал болгосноор борлуулалт 10-р сараас 40%-иар өмнөх оноос 89.7%-иар өссөн байна.
Шанхай дахь үйлдвэрт бараа материалын үлдэгдэл их байгаа нь БНХАУ-ын автомашины зах зээлд эрэлт удааширч, орон нутгийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдсантай холбоотой байх магадлалтай юм.
БНХАУ нь “Zero-Covid” бодлогыг сулруулах чухал алхамуудыг хэзээ хийх нь тодорхойгүй байгаа ба дэлхийн хамгийн том автомашины зах зээлийн хэтийн төлөвийг бүрхэг болгож байна. Гэвч БНХАУ-ын зарим хотуудад сүүлийн 7 хоногт болсон эсэргүүцлийн дараа зарим хязгаарлалтыг сулруулах арга хэмжээ авсан байна.
Эх сурвалж: Thomson Reuters
