Макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #14
ХУВЬЦААНЫ ХАНШ СҮҮЛИЙН 3 САРЫН ОРГИЛ ЦЭГЭЭСЭЭ БАГА ЗЭРЭГ БУУРЛАА
Өнгөрөгч 7 хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн Сан /ХНС/-аас ирэх сард бодлогын хүүг өсгөх хэдий ч өсгөх хурд нь өмнөх өсөлтүүдээс бага байх тухай мэдэгдсэн билээ. Өсөлтийн хурд нь удааширах хэдий ч бодлогын хүү одоо байгаагаасаа өснө гэдэг хүлээлтээс үүдэн ам.долларын ханш өссөөр байна.
Түүнчлэн Өмнөд Солонгосын KS11 болон Тайванийн TWII индекс буурч, Японы N225 болон Хонг Конг-ийн HSI индекс тогтвортой байсан бол БНХАУ-ын голлох индекс болох CSI300 0.6%-иар өссөн байна.
Хөрөнгө оруулагчид, БНХАУ нь Zero-Covid бодлогыг зөөлрүүлснээр тухайн улсын эдийн засгийг сайжирна хэмээн найдаж байсан ч шинжээчдын хувьд зах зээлд нөлөө үзүүлэх ёстой эерэг мэдээллүүд аль хэдийн нөлөөлөл нь орсон хэмээн үзэж байна.
Quarz capital Asia хедж сангийн судалгааны ахлах Хавард Чи хэлэхдээ “Мөнгөний бодлого нь хоцрогдолтой нөлөөлдөг бөгөөд орон сууцны үнэ, түрээсийн үнэ, таваарын ханш, бараа материалын үнийн өсөлт нь АНУ-ын эдийн засаг суларч байгааг илтгэж байна” хэмээн хэлэв.
Мөн Европ дахь нөхцөл байдал тааруу хэвээр байгаа ба евро бүсийн бизнесийн идэвхижил 11-р сард сүүлийн 5 сар дараалан буурсан үзүүлэлттэй байгаа ба сүүлийн PMI (Purchasing managers’ index) үзүүлэлтээр эдийн засаг бага зэрэг уналтанд орж байгааг харуулж байна.
Эх сурвалж: Thomson Reuters
