NASDAQ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АДЕНА ФРИДМАН: 2023 ОНД IPO ИДЭВХИЖИНЭ ХЭМЭЭН НАЙДАЖ БАЙГАА БА КРИПТО ЗАХ ЗЭЭЛД ИЛҮҮ ИХ ЗОХИЦУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Nasdaq-ийн гүйцэтгэх захирал Адена Фридман өнгөрсөн Лхагва гарагт өгсөн ярилцлагадаа “Хөрөнгө оруулагчид илүү болгоомжтой байгаа тул 2023 оны эхний хагас жилд IPO хийгдэх идэвхи сул байх ба сүүлийн хагас жилээс эхлэн идэвхи сэргэнэ хэмээн үзэж байна” гэжээ. Түүнчлэн “Өнөөгийн байдлаар Nasdaq бирж дээр 200 орчим компани IPO хийхээр ажиллаж байгаа ба энэ нь сүүлийн хэдэн жилийн дундаж үзүүлэлт болох 250-300 компаниас доогуур байна. Өнгөрсөн жил 750 гаруй компани IPO хийсэн ба үүнд SPAC буюу тусгай зориулалтын компаниуд дийлэнхи хувийг эзэлж байсан юм. Харамсалтай нь инфляци, хүүний төвшний өсөлт болон шинэ зохицуулалтуудын нөлөөлөөгөөр эдгээр нэмж гарах тусгай зориулалтын компанийн тоо буураад байна” гэжээ.

Nasdaq нь криптовалютын дижитал хөрөнгийн биржүүдийг арилжаа болон хяналтын технологиор хангаж ирсэн ба институциональ хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын тулд өндөр зохицуулалттай болгох шаардлагатай ба аюулгүй найдвартай байдлыг хангах цаг нь болсон хэмээн үзэж байна.

Фридман мөн 9-р сард танилцуулсан Nasdaq-ын криптовалют хадгалах, бүртгэх үйлчилгээ болох Nasdaq Digital Assets-ийг 2023 оны эхний хагаст эхлүүлэх бөгөөд зөвшөөрөл хүлээж буйгаа мэдэгдэв.

Эх сурвалж: Thomson Reuters