ХҮҮГИЙН ӨСӨЛТ ТОГТВОРЖИХ ХЭДИЙ Ч БОДЛОГЫН АРГА ХЭМЖЭЭ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА

Энэ лхагва гарагт Холбооны нөөцийн сангийн /ХНС/ дарга Жэром Пауэл: “Зээлийн өртөг өндөр, инфляцийн төвшин тогтворжих хандлагатай байгаа ба ажиллах хүчний хомсдол үүссэн энэ үед бодлогын хүүний өсөлтийг хазаарлах цаг болсон” хэмээн мэдэгдлээ.

Энэхүү мэдэгдлийн дараа S&P 500 индекс 122.48 нэгжээр нэмэгдэн 4,080.11 нэгжид хүрч 3.09% өсөлттэй хаагдсан бол бодлогын хүүний хүлээлтэнд ихээхэн мэдрэмтгий байдаг АНУ-ын засгийн газрын 2 жилийн хугацаатай бондын өгөөж 4.52%-иас 4.37% болж буурлаа.

Бодлогын хүүний өсөлтийн хурдыг бууруулах тал дээр мэдэгдэл хийсэн хэдий ч цаашид хүүг ямар төвшинд өсгөх, мөнгөний бодлого ямар хугацаа шаардах зэрэг нь асуулт хэвээр байна гэж хэлсэн юм. ХНС нь 12 сарын 13-14-ний өдрүүдэд дахин хуралдах бөгөөд энэхүү хурлаар бодлогын хүүг 0.5%-иар нэмэгдүүлэх болон ирэх жилийн эдийн засгийн өсөлт, инфляц, ажилгүйдлийн төвшний төсөөллийг гаргах юм. Фьючерсын зах дээр шинжээчид 2 долоон хоногийн дараа болох хурлаар хүү өсгөх хувь хэмжээг бууруулна хэмээн таамаглаж байна.

Эх сурвалж: Thomson Reuters