Евро бүсийн эдийн засаг 2022 оны сүүлийн улиралд өсөлттэй гарч, шинжээчдийн таамгийг эвдсэн нь Ирланд улсын эдийн засаг ихээхэн хувиар тэлсэнтэй холбоотой болохыг шинжээчид онцолж байна.

“Ирландын эдийн засаг үндэстэн дамнасан корпорацуудын нөлөөгөөр 3.5 хувиар тэлсэн нь Евро бүсийн өсөлтөд 0.1 нэгж хувийн дэм үзүүлж, нийт үзүүлэлт хасахаас нэмэх рүү шилжсэн” хэмээн Европын тэргүүлэх эдийн засагчдын нэг Жэми Раш “Bloomberg Economics”-д ярилцлага өгөхдөө онцолжээ.

Мягмар гарагт эдийн засгийн дүн мэдээлэл гарахаас өмнө шинжээчид Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 0.1 хувиар буурна гэж тооцоолж байсан ч эсрэгээрээ 0.1 хувийн өсөлт үзүүлсэн байна.

Ирландын дотоодын нийт бүтээгдэхүүн удаан хугацааны турш эерэг төсөөллөө хадгалахад “Google”, “Twitter”, “Pfizer” зэрэг дэлхийн томоохон компаниудын эдийн засагт эзлэх байр суурь огцом нэмэгдсэнтэй холбоотой юм. Хэрэв Ирландын үзүүлэлтийг тооцохгүй бол Евро бүсийн эдийн засгийн өсөлт 0 хувиас доогуур байх байсныг хэмээн ING банкны ахлах эдийн засагч Берт Колин онцлов.

Эх сурвалж: Bloomberg News