Хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад нөлөөлөхөөр томоохон мэдэгдлүүд энэ долоо хоногт гарах гэж байна.

Энэ долоо хоногт АНУ, Англи болон Европын төв банкууд бодлогын хүүгийн мэдэгдэл хийх ба АНУ-ын голлох индекс болох S&P 500 индексийг бүрдүүлэгч компаниуд үр дүнгээ тайлагнах гэж байна.

Холбооны нөөцийн сан Лхагва гарагт мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаа ба хүүгийн түвшнийг 25 суурь нэгжээр өсгөнө гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байгаа юм.

Үүнийг дагаад Азийн зах зээл долоо хоногийн эхэнд буурч эхэлжээ. Тухайлбал, Ази номхон далайн бүсийн хувьцааны хамгийн өргөн хэрэглэгддэг MIAPJ0000PUS индекс 0.1%-иар буурсан байна.  Бусад голлох индексүүдийг харвал, Японы Nikkei хувьцааны индекс 0.1%-иар буурч, Хятадын CSI300 индекс арилжааны эхэн үед тогтвортой байсан бол Хонг Конгийн Hang Seng индекс 0.4% өссөн үзүүлэлттэй байна.

Мөн АНУ-ын хөрөнгийн бирж дэх технологийн болон бусад томоохон корпорацуудын хувьцааны ханшнаас үүдэн голлох индексүүд буурч эхэллээ. Dow Jones индекс 0.8%-иар буурч 33,717.09 нэгжид, S&P 500 индекс 1.3%-иар буурч 4,017.77 нэгжид, Nasdaq Composite индекс 2.0%-иар буурч 11,393.81 нэгжид хүрлээ.

Эх сурвалж: Thomson Reuters