БНХАУ-ын 2022 оны төсвийн алдагдал цар тахлын эхэнд буюу 2020 оны үеэс өндөр гарлаа.

2022 оны тоон мэдээллээс харахад БНХАУ-ын төсвийн алдагдал 1.3 их наяд ам доллар давсан нь шинэ дээд үзүүлэлт боллоо.

2022 оны төсвийн алдагдал цар тахлын эхэн үеийнхээс өндөр байгаа ба 2021 оноос 51%-иар өндөр гарчээ. Харин тус улсын эдийн засаг 3 хувиар тэлэхэд Засгийн газрын зарцуулалт голлон нөлөөлсөн бол дотоодын бизнесүүдэд дэмжлэг үзүүлэхээр татварын хөнгөлөлт олгосон нь төсвийн орлого буурахад нөлөөлжээ.

Энэ нь Ковид-19 цар тахлын хатуу бодлогын үр нөлөө орон нутгийн засаг захиргаануудад санхүүгийн дарамт учруулсныг мөн илтгэж байгаа юм. Тухайлбал, тус улсын төсвийн нийт алдагдал 8.9 их наяд юань давснаар орон нутгийн засаг захиргаануудын төсөв хүнд байдалд ороод байгаа бөгөөд бодлого тогтоогч Бээжин хот эдийн засгаа дэмжихээр төсвийн зарцуулалтаа нэмэх магадлалтай байгаа юм.

Эх сурвалж : Bloomberg News