БНХАУ-ын хойд боомтуудаар импортолсон 62 хувийн төмрийн агууламжтай хүдрийн үнэ 2.82 хувиар унаж, тонн нь 122.13 ам.доллар болсон нь сарын хамгийн доод үзүүлэлт боллоо. Мөн Далианийн Таваарын биржид тавдугаар сард нийлүүлэгдэх гэрээтэй төмрийн хүдрийн үнэ 2.2 хувиар унаж, тонн нь 123.23 ам.долларын үнэтэйгээр арилжааг хаажээ.

Хэдийгээр нэгдүгээр сард БНХАУ-ын банкны зээл олголт хүлээлтээс давж, 4.9 их наяд юань буюу 717.21 тэрбум хүрч,  тус улсын 16 хотод шинэ орон сууцны борлуулалт хоёр дахь долоо хоногтоо дараалан өссөн ч арилжаалагчид санаа зовсон хэвээр байгаа юм.

БНХАУ-ын арилжаалагчдын эзэмшдэг гангийн агуулахын нөөц 12 дугаар сарын эцсээс хойш тогтвортой өсөж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 1.5 сая тонноор өссөнийг “My steel”-ийн тайланд харуулжээ. Харин боомтод хүлээгдэж буй төмрийн хүдрийн нөөц өнгөрсөн долоо хоногт 138.5 сая тонн хүрсэн нь есдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Эх сурвалж: Bloomberg News