Хятад улс 300 тэрбум юань буюу 44.39 тэрбум ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн сан байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус сан нь Хятадын томоохон үл хөдлөх хөрөнгө үйлдвэрлэгчид болох Эвергранд групп зэрэг арав гаруй компанийг дэмжихээр төлөвлөж байна хэмээн даваа гарагт мэдээлэв.

Тус санд Хятадын Констракшн банкнаас 50 тэрбум юанийн, Хятадын Ардын банкнаас (PBOC) 30 тэрбум юанийн санхүүжилт олгосон гэж дурдсан бөгөөд уг санг 200-300 тэрбум юань хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэжээ.

Харин тус сангаас дэмжлэг авах боломжтой хөгжүүлэгчдийг засгийн газар болон орон нутгийн засаг захиргаанаас сонгох бөгөөд уг санг хөгжүүлэгчдийн гаргасан санхүүгийн бүтээгдэхүүнийг худалдан авахад ашиглаж болох юм.

Мөн Бээжин хот ядуусын хорооллын дахин төлөвлөлтөд зориулж тусгай бонд гаргах үндэсний бодлогыг хэлэлцэж байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

Эх сурвалж: www.reuters.com