“IPO Mongolia 2022 Forum” хурал “Хүртээмжтэй Хөрөнгийн Зах Зээл” сэдвийн хүрээнд Шангрила зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
   Тус хуралд хөрөнгийн зах зээлийн ирээдүйн төлөв, хөгжлийн бодлого, зохицуулалт, хөрөнгийн биржийн хөгжлийн чиг хандлага ба хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь, гадаадын хөрөнгө оруулалт татах боломж, анхаарах асуудал, төрийн өмчит компаниудыг биржээр дамжуулан нээлттэй хувьцаат компани болгох, түүхий ач холбогдол, IPO хийхэд компанийн үнэлгээний ач холбогдол, олон улсын стандартууд, IPO хийх ажиллагаанд хууль зүйн дүгнэлт гаргах, түүний ач холбогдол, анхаарах асуудлууд, банкны салбарын реформ, түүний ач холбогдол зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдав.
Мөн хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх, нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргах/IPO/-ын ач холбогдол болон сайн туршлага сэдвээр зохицуулагч байгууллагын төлөөлөл, хөрөнгө оруулалтын сан, гадаадын хөрөнгө оруулагчид, амжилттай хөрөнгө татан төвлөрүүлсэн компаниудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болсон ба Райнос Инвестмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Бэ Санг Хёк тус хэлэлцүүлэгт оролцож, гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдол болон шийдвэрлэх асуудлын талаар санал солилцов.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тус арга хэмжээнд Райнос Инвестмент ҮЦК ХХК амжилттай оролцож, компанийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар танилцуулга хийлээ.